Thursday, November 12, 2009

Сэтгэл мэдрэлийн төрөлхийн эмгэгийн талаар




Сэтгэцийн эмгэг гэхээр чамд тэртээ хол санагдаж байна уу шар хадны эмнэлэг санаанд чинь бууж байж магад. Монголчуудын маань ихэнх хувь нь мэдрэлийн ядаргаатай байдаг гэнэ. Хүндэрвэл сэтгэцийн эмгэг болж болох нь ээ. Ядаргаанд орохоос сэргийлж, сэтгэл санаагаа тайван байлгаж амарч байх хэрэгтэй юм байна шүү. Доорх шинж тэмдэгүүд нь төрөлхийн эмгэгүүд бөгөөд олдмол бас байж болно. Ихэнх тохиолдолд бүрэн эдгэрдэггүй.


Сэтгэлзүйн эмгэгтэй хүмүүс нь орчинтойгоо дасан зохицохдоо тааруу, эмзэг мэдрэмтгий байдаг. Түүнд нас хүйс болон бие сэтгэлзүй мөн нийгмийн байдал чухал нөлөөтэй.

Шизоид психопат: Зожиг, тусгаарлагдмал байхыг хүсдэг, биеэ баримтгай, мэдрэмжээ тод илэрхийлэхээс зайлсхийдэг, хуурай хөндий ба хүмүүстэй хэт ёсорхуу харьцдаг. Тэдний дунд хүйтэн, хатуу, харгис ч байх явдал бий. Энэ нь темпрамент нь болчихсон байдаг. Шизоид темпраментийн үндэс нь- Хэт мэдрэмтгий байдал ба хүйтэн хөндий байдал.

Психастеник (сэтгэлзүйн уналттай):
Мэдэрч , бодсон болон хийж байгаа үйлдлийнхээ зөв гэдэгт итгэхгүй байх. Үйлдлийнхээ чиглэлийг сонгохдоо бодлоготой биш байх. Эдгээр хүмүүс нь их хүнлэг чанартай. Хэт жижиг зүйлд анхаардаг. Ямар нэг зүйлийг буруу байх вий гэж түгшдэг.

Астеник психопат :
Ерөнхий мэдрэлийн сулралттай, сэтгэл хөдлөл ихтэй, мэдрэмтгий. Ердийн биш гэнэтийн үйл явдлын үед илэрдэг. Ялгагдах онцлог нь амархан ядардаг. Их хүч шаардсан ажлын үед мартамхай болж анхаарал төвлөрөлт нь алдагддаг.

Аффектив психопат:
Нийтэч ааш зан сайтай, амгалан тайван хүмүүс байдаг. Онцлог нь цочромтгой тогтворгүй, заримдаа өвөрмөц хямралд ордог.

Параноид психопат :
Туйлшрамтгай нэг талыг хэт барьсан. Энгийн зүйлийг ч дэвэргэж үздэг. Хэт өөрийнхөөрөө, нээлттэй биш, бусдад үл итгэдэг. Хэтэрсэн үзэл бодлын хандлагатай. Хардамтгай, өөнтөгч, өөрчлөгч, мухар сүсэгтэй гэх мэтээр ялгагддаг.

Истерик психопат:
Юмыг байдгаараа дэвэргэж илэрхийлдэг. Тэд бүх л боломжоо ашиглаж бусдын анхаарлыг татдаг. Гадаад байдал хувцсаараа ялгарах төдийгүй зохиомол зүйлүүдийг бий болгодог. Гэнэн үйлдлүүд гаргаж будлиан дэгдээдэг. Бусдаасаа ялгаатай нь вегетатив (таталт өгөх чичрэх, дуу нь гарахгүй болох) илрэлүүд гардаг.

Цочромтгой сэтгэлийн тэнэг хөдлөлтэй -Возбудимые, эмоционально тупые:
Бусдыг үл ойлгон хүчтэй сэтгэл хөдлөл гаргаж хэрцгий авирлах нь байдаг. Муйхар.
Ямар ч жижигхэн зүйлд хэтэрхий хилэгнэж, заримдаа бүр ухаан санаа бүдгэрч хурц ааш гаргаж, янз бүрийн хөдөлгөөн хийдэг.



Эдгээр төрөлхийн эмгэгтэй хүмүүсийн хувьд өвчин нь заавал даамжирч хөдөлмөрийн чадвараа алдаж, шинэ өөрчлөлтүүд нэмэгдэх албагүй. Хувь хүний зан төлвийг тодорхойлсон эмгэг байдал. Орчинтойгоо дасан зохицох байдал нь алдагдсан байдаг. Ер нь л эмзэг, өөрийн биологийн өөрчлөлтөндөө ч мэдрэмтгий.

Энэ эмгэгүүдийг даамжирдаг явцтай өвчин болон түр зуурын сэтгэхүйн өөрчлөлтөөс ялгаж оншлох ёстой.

Эмчилгээ:
Бага наснаас нь эхлэж эмнэлэг сурганы арга хэмжээ авна. Хүнд хэлбэрийнх байвал нарийн мэргэжлийн эмнэлэгт хэвтүүлж давхар сурган хүмүүжүүлэх чиглэлийн сэтгэлзүйн ба хөдөлмөр эмчилгээ хийнэ. Тайвшруулах, сэтгэцэд нөлөөтэй эмнүүдийг хэрэглэх нь бий.

Тавилан:
Энэ бол бодох л зүйл. Тааламжтай нөхцөлд бол удаан хугацааны тогтвортой зохицол бий болж хөдөлмөрийн чадвар бүрэн сэргэдэг. Гэхдээ зарим нэг насны онцлог, сэтгэлзүйн болон биеийн өөрчлөлтөөс эмгэг явц гарч болно.

Урьдчлан сэргийлэх:
Жирэмсэн болон жирэмслэлтйин өмнөх үеийн арга хэмжээг зөв авбал сэргийлж болно. Цаашилбал гэр бүлийн болон сургуулийн зохистой хүмүүжлийн орчин чухал. Хэцүү хүүхдүүд гэгддэг хүүхдүүдтэйгээ зөв аргаар харьцах хэрэгтэй.